УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж, Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталсан.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хэсэгчилсэн хориг тавьсан учраас чуулганаар хэлэлцэх шаардлага гарсан юм. Мөн Засгийн газрын зургаан сайдын асуудлыг нь хэлэлцэж, томилох ёстой.
Тиймээс ч УИХ-ын дарга Засгийн газрын зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор багтан өргөн барих ёстойг сануулсан албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Тэгвэл ээлжит бус чуулганыг ирэх сарын 7-нд зарлан хуралдуулахаар тогтжээ.
Эхний ээлжинд ээлжит бус чуулганаар Засгийн газрын зургаан сайдыг томилох бол дараа нь Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр болсон байна.