Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн орчим ОХУ-аас Завхан аймагт ойн түймэр орж ирсэн. Тус аймгийн Онцгой байддын газрын болон хилийн 0277 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 100 гаруй хүн 15 автомашинтайгаар өчигдөр шөнө 01.10 цагт хил давж, түймрийг унтраагаад 02.00 цагт буцаж ирсэн. Түймрийг ой мод руу оруулахгүй, тал газар унтраах боломжтой байсан учраас ОХУ-ын талтай хэлэлцэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр 11 албан хаагч хил нэвтэрч, 63 м өргөнтэй түймрийг унтраасан. Он гарснаас хойш өдий хүртэл манай улсын хилийг давж ОХУ-аас 11, БНХАУ-аас хоёр удаа түймэр орж ирсэн бол манай улсаас зургаан түймэр хоёр хөршийн хил нэвтэрсэн байна.
16 аймгийн 108 суманд 288 удаа ой, хээрийн түймэр гарсан. Эдгээрийн 181 нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатарт гарчээ.
Д.Дуулим