Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Японы Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда нар олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээнд Токио хотноо гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Токио 2020 Олимпийн элч, сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал оролцож үг хэлсэн бөгөөд төлөөлөгчдөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ны гишүүн, Монголын Бадминтоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Зулбаатар мөн орчуулагч Б.Төгөлдөр, МҮОХ-ны төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар оролцсон байна.