Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байрлах Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Галыг унтраахаар Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин гээд нийт 72 хүн ажиллаж байгаа ч түймрийг цурамд оруулж чадахгүй байгаа аж.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар аймгийн зарим сумд бороо орж байгаа ч түймэр дэгдсэн газруудад бороо орохгүй, хуурайшилт, салхи ихтэй байгаагаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)