“Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнчээр биелүүлэх” тангараг өргөсөн төрийн албан хаагчид хэл аманд өртөх нь олонтаа.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Уул уурхайн яамны газрын дарга нар хоорондоо зодолдсон гэх яриа гарсан. Уул уурхайн сайд Р.Жигжид дээрх асуудалд холбогдсон дарга нараа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, Стратегийн бодлого төвлөлтийн газрын дарга О.Цэндсүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Я.Бадрах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Уул уурхайн сайдын гаргасан энэхүү шийдвэр нь төрийн албаны ёс зүйг дээдэлдэггүй төрийн албан хаагчдад сургамж болсон нь лавтай.
Сэтгэгдэл (7)