Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторт малын бруцеллёзын лавлагаа лаборатортой болжээ.
Малын бруцеллёзын лавлагаа лаборатори байгуулагдсанаар манай улс бруцеллёзийн оношлогоог олон улсын төвшинд хийх боломжтой болж байгаа юм.
2012 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төсөл нь Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатортой хамтран ажиллаж “Бруцеллёзын лавлагаа лаборатори” байгуулах ажилд дэмжлэг үзүүлсэнээр ийнхүү өнөөдөр бруцеллёзын лавлагаа лабораторитой боллоо. Уг ажлыг 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг төслийн зүгээс хийжээ.