Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэл хот хөл хөдөлгөөн орж үүнийг дагаад гэмт хэрэг зөрчил ч ихэсдэг. Тэгвэл энэ жилийн хувьд оюутан сурагчид гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гараагүй байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Шинэ хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд 32 гэмт хэрэг гарсан. Мөн 133 хүнийг эрүүлжүүлсэн.Эдгээр иргэдийн 70 орчим хувь нь эрхэлсэн ажилгүй хүмүүс байлаа. Энэ өдөр гэмт хэрэгт холбогдож, эрүүлжүүлэгдсэн оюутан нэг ч байгаагүй" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/