УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт сайд нарынхаа нэрсийг хүргүүлсэн талаар тус бүлгийн Хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Тэрбээр, Орон гарсан сайд нарын томилгоог хэлэлцэх хугацаа өнөөдөр дуус байгаа тул эвслийн бүлгээс гурван хүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Одоогоор сайдад нэр дэвшигчдийн нэрийг зарлах боломжгүй хэмээв.
Эх сурвалжийн мэдээлснээр Шадар сайдад Н.Батцэрэг, БОНХАЖ-ын сайдад З.Баянсэлэнгэ, БХБ-ын сайдад Ц.Оюунбаатар нарыг сайдад нэр дэвшүүлжээ.
Ерөнхий сайд, сайд нарын нэрсийг намрын чуулган эхлэхээр өргөн барих болсон талаар түүний Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлсэн бол УИХ-ын дарга Орон гарсан сайд нарын нэрсийг энэ сарын 06-ны дотор өргөн барих сануулгыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)