УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ.
Тэрээр, “УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх гомдол их ирсэн. Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэдийн цалинг дутуу олгосон хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Байнгын хорооноос уг асуудлыг судлаад, энэ оны зургадгуаар сарын 05-нд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод шилжүүлж, дутуу олгосон цалинг нөхөж өгөх, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлсэн. Хуулийн дагуу ЗГХЭГ-ын дарга албан бичгийн хариуг 30 хоногийн дотор өгөх ёстой. гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Тиймээс С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барина" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)