Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдад нэр дэвшигчдийн нэрийг дөнгөж сая УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.
Тэрбээр Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэгийг, Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Зангадын Баянсэлэнгийг, Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг тус, тус томилуулахаар өргөн барьсан юм.
Үүнийхээ дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн 39.3, Засгийн газрын тухай хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд миний бие өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох саналаа УИХ-д өргөн мэдүүллээ. АН-ын дүрмээр бол эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд би сайд нарын нэрсийг өргөн мэдүүллээ. Намын дарга УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлана. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хоригоос гадна Засгийн газрын зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ” гэж хэлэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (18)