Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Консулын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим виз олгох ажлыг эхлүүлнэ гэж заасны дагуу холбогдох яамд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга Л.Баатарчулуун Монгол Улсад цахим виз нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Мэдээлэл технологийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Омер Нуман Догрукол тэргүүтэй төлөөлөгчдийг 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Турк Улсын төлөөлөгчид манай улсад цахим виз нэвтрүүлэхэд шаардлагатай судалгааг хийхээр ирсэн бөгөөд талууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн энэ үеэр төлөөлөгчид Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын үйл ажиллагаа, цахим гарцын үйлчилгээтэй танилцлаа.
Сэтгэгдэл (1)