УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж зарим байнгын хорооны даргыг сонгон, чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ярихдаа "УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийнхээ дунд санал хураалт хийхэд Д.Ганбат гишүүн олонхийн дэмжлэг хүлээлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг авсан. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан" гэлээ.
Одоо Д.Ганбатыг дэмжих эсэх асуудлыг холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Тус бүлгээр Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч материал дутуу тараагдсан гэдэг шалтгаантайгаар хойшлуулжээ. Тиймээс уг асуудлыг ээлжит бус хуралдаан зарлаж хэлэлцэхээр болсон байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)