Орон сууны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тухай асуудал Засгийн газраар шийдэгдэж холбогдох журам нь гарсан. Гэтэл хэрэгжилт нь удаан байна гэх шүүмжлэл иргэдийн дунд байгаа билээ.
Тэгвэл уг ажил удахгүй хэрэгжинэ гэж Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэллээ. Тэрбээр энэ талаар “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Өмнөх сайдын үед гаргасан энэ ажлыг цааш нь үргэлжлүүлж авч явна. Иймд иргэд “Яах бол” гэж сандрах хэрэггүй. Албан бичиг боловсруулалт болон гэрээн дээр гарын үсэг зурах л үлдээд байгаа. Таван талт гэрээ хийгдэнэ. Энэ гэрээтэй холбоотой техникийн ажлууд явагдаж байна. Зээл олгох арилжааны банкуудтай эцсийн түвшинд ярилцаж шийдвэрлэх асуудлууд бас бий. Гэрээнд гарын үсэг зурах талууд саналаа өгчихвөл хэрэгжээд эхэлнэ. Яамны зүгээс хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Хөгжлийн банк 2016 он хүртэл батлан даалтын 20 хувийг гаргана. 2016 оноос хойш энэ баталгаагаа арилжааны банкуудаар гаргах уу, хөгжлийн банкаараа гаргах уу гэдгийг шийднэ” гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)