УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэх аж. Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх байсан ч материал бүрэн тараагдаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Харин өнөөдөр хэлэлцэхээр болсон нь энэ аж.
УИХ дахь МАН-ын бүлэг ч мөн ээлжит бус хуралдаан зарлаж Төсвийн төслийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн тус бүлэг нь уг асуудалтай холбоотойгоор хоёр ч ажлын хэсгийг гарган ажиллуулаад байгаа юм.