Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09:00 цагт: Дэлхийн стандартын өдрийг тохиож Стандартчилал,хэмжил зүйн газар Туушин зочид буудлын хурлын танхимд "Дэлхийн нийтлэг хэл стандарт" сэдэвтэй семинар зохиох гэж байна. Семинарт МУ ын Шадар сайд, их хурлын гишүүд хүрэлцэн ирнэ.
09:00 цагт: Эмэгтэйчүүдийн “Бриллиант клуб” ТББ-аас 10 сарын 9-11 –ний өдрүүдэд “Эмэгтэйчүүдийн манлайлал Азид” олон улсын чуулган зохион байгуулж байна.
11.30 цагт: БОНХАЖЯам болон холбогдох газрууд хамтран Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Үндэсний Чуулганыг дөрөв дэх удаагаа “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд энэ сарын 12-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулах юм. Чуулгантай холбоотой хэвлэлийн хурлыг БОНХАЖЯамны хурлын танхимд зохион байгуулна.
17:00 цагт: Хүүхдийн зуугийн наран молл их дэлгүүрийн хоёр давхарын задгай талбайд Турк улсад болсон олон улсын "Little miss world-2015" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шагналын эзэн болсонтой холбогдуулан SBN телевиз хэвлэлийн бага хурал зарлаж байна.