Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд боллоо. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу болзол хангасан мэргэжилтнүүдэд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг олголоо.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа шинэлэг амжилт гаргасан 16 мэргэжилтэн зөвлөх, 3 мэргэжилтэн тэргүүлэх, 7 мэргэжилтэн ахлах зэргийг хүртсэн юм.