Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар тавьсан асуулгын хариуг сонсох байсан ч Ерөнхий сайд Хятадын Батлан хамгаалын сайдтай уулзаж байгаа учир түр хойшлууллаа.
Ерөнхий сайдын оронд Шадар сайд Ц.Оюунбаатар асуултад хариулах гэсэн боловч асуулга тавьсан гишүүд зөвшөөрсөнгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уулзалтаа дуусган орж иртэл Төсвийн тодотголыг хэлэлцэхээр тогтож одоо хэлэлцэж байна.