ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх аж.
Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.