зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн төсөл ба З.Энхболдыг зайлуулах төлөвлөгөө

2015-10-29
0
ЖИРГЭХ

        Энэ өдрүүдэд 2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Засгийн газар, Сангийн яамнынхан өөрсдийн өргөн барьсан төсвийн төсөөллийг "Хөрсөн дээр буусан сайн  төсөв болсон" гэж байгаа ч УИХ-ын гишүүд "Сонгууль үнэртсэн, тооцоо судалгаагүй төсөв оруулж ирлээ" гэж шүүмжлээд байгаа. Энэ ч утгаараа энэ оны төсвийн тодотгол ирэх оны төсвийн төсөл батлагдахгүй, олон долоо хоног дарааллан хэлэлцэгдэж байгаа юм.

Дээрхээс  гадна ирэх оны төсөвт тусгагдаад буй цалин хасч, ажлын байрыг цомхотгох асуудал нь УИХ-ын дийлэнх гишүүд болоод иргэд, олон нийтийн дургүйцэлтэй тулгараад байна. Уг асуудлаас болж МҮЭ-ээс жагсахаа мэдэгдэж, УИХ дахь сөрөг хүчнийхэн удаа дараа хатуухан мэдэгдлийг хийсэн юм.

 

Олон нийтийн анхаарлыг татсан уг асуудал УИХ-аар хараахан эцэслэн шийдэгдээгүй ч бараг энэ хэвээрээ батлагдаж мэдэхээр байгааг зарим гишүүд онцолсон. Сангийн сайд Б.Болор “Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв оруулж ирсэн. Өмнө нь сонгуулийн өмнөх жил төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулан өргөн барьдаг байсан. Харин бид 2016 оны төсвийг таналттай, хасалттай, хэмнэлттэй өргөн барьсан. Төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан. Харамсалтай нь одоо өргөн барьсан төсөв өөрчлөгдөн батлагдахаар задарч байна. Гишүүд улс төрийн популизм их хийж байна. Улстөрчид данхар бүтцээ багасга гэчихээд цомхотгоод оруулаад ирэхээр иргэдийг ажилгүй болголоо гэж шүүмжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байна. Бид үүн дээр 10-хан хувийн хэмнэлт хийе гэхэд асуудал дэгдэж байна. Нэг байгууллагын зардал сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байна. УИХ төсөв батлах үүрэгтэй. Ямартай ч Засгийн газрын анх өргөн барьсанаас өөрчлөгдөж батлагдах юм шиг байна” хэмээн төслөө "өмөөрсөн" тодруулгыг удаа дараа хийсэн.

 

УИХ-ын дарга З.Энхболд ч мөн цалинг 10 хувиар хасахад болохгүй зүйл үгүй гэж хэмээн ам нээсэн нь даарин дээр давс гэгч болоод буй бололтой. Харин тэдний нөгөө талд МАН-ынхан болоод иргэд зогсчээ. Ингэх учир шалтгаан хангалттай бий.

 

АН, МАН-ЫН БОДЛОГО: 2016 ОНЫ СОНГУУЛЬД ХЭН НЬ ТҮРҮҮЛЭХ ВЭ?

 

Тэгвэл АН-д төсвийг "бүсийг нь тасартал" чангалан барьж, батлуулах болсон шалтгаан мэдээж бий. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болох ч хамгийн бодитой нь нөгөө л фракцийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх зодоон. "Эрүүлээр" сэтгэхэд Засгийн эрхийг барьж буй нам хэзээ ч олон хүнийг ажилгүй болгох, тэр тусмаа 30 гаруй мянган хүнийг хоолноос нь салгах төсөв боловсруулахгүй. Нэн ялангуяа сонгууль болохоос долоохон сарын өмнө танасан, багасгасан, ажилгүй болгосон төсвийг яагаад ч оруулж ирэхгүй байх нь улс төрийн бодлого байх ёстой.

 

Гэтэл АН-ынхан энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар танаж, 30 мянган хүнийг ажилгүй болгож, чиг үүргийн байгууллагуудыг нэгтгэх төсөв өргөн барьсан нь холоос шидсэн чулуунд оногдсон гэж тайлбарлах нь ч байна. Товчхондоо улс төрийн зорилготой "Тусгай ажиллагаа" ч гэж харж байна. Өөрөөр хэлбэл АН-ын дарга З.Энхболдыг айсуй 2016 оны сонгуульд ялуулахгүй гэсэн АН доторх фракцуудын явуулга гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм. Энэ нь ч үнэний ортой байж мэдэх юм. Учир нь өдгөө хүчтэй сөрөг хүчин болоод байгаа МАН-ынхан өлгөн авч "АН Засгийн эрхийг барьчихаад төсвөө танаж, 30 гаруй мянган хүнийг ажилгүй болгож байна" хэмээн сөрөг сурталчилгааг дээд цэгт нь хүртэл хийж байгаа. Бараг л цаашид "АН-д итгэл үзүүлж, төрийн эрхийг бариулах нь хэрэггүй гэдгийг харж байгаа биз дээ" гэх ухааны юм ярьж байгааг бид сонсож байна. Ер нь улс төрийн пи ар-аас харахад айсуй сонгуульд хэн түрүүлэх нь тодроод ч байгаа шиг.

 

Иргэд, олон нийтийн хувьд өөрсдийнх нь амьжиргааны эх үүсвэрээс хумсалж, гудамжинд гаргасан намыг дахин сонгох нь юу л бол. Ер нь зовж зовж авчирсан ялалтаа сөрөг хүчний хорон явуулгатай нийлээд баллуурдчихаж байгаа юм биш биз гэдгийг эрх биш эргэцүүлдэг баймаар. Уш нь АН ч үүнийг мэдэж байгаа л даа. Тийм байтал "Ийм төсөв батлуулахаар зүтгэж буй нь З.Энхболдыг ирэх сонгуулиар намнах гэсэн төлөвлөгөө ч байж мэднэ" гэх бор шувуу үнэнийг жиргэчих шиг боллоо. 

 

Учир нь З.Энхболд АН-ын дарга. Ирэх сонгуульд намаа авч орно. Харин тэр намаа ялуулж чадахгүй бол нэр хүнд нь шалдаа унана. Тэгэхээр юун Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болох амбиц, хэн ч биш болно. Одоо ч түүний нэр хүнд нь унаад байгаа. Өөрийнхөө намын Засгийн газрыг унагаж өөрөө эрх мэдэлд хүрэхийн төлөө хийж буй түүний үйлдлүүд иргэдийн дунд нэр хүндийг нь унагаж орхисон юм.

 

Тэгэхээр АН-аар дамжуулж З.Энхболдыг зайлуулах төлөвлөгөөг Төсвийн төсөлтэй хамт өргөн барьжээ гэж хэлж болохоор байгаа биз.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Бадамсүрэн: Бүс нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал
Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 13 онцлог, ач холбогдол
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (122.201.21.181)
    fractsin oroltsootoi oroltsogui beltreg uuruu unah nuhee uhchihsan sh de.odoo AN-g dotor ni alaltsuulah tuluvluguug MAN hiij bna l da.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.42.11)
    Ийнхүү Ардчилсан нам түүхэнд хараар бичигдэн үлдээ хөөрхий баяртай
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • ХҮН ХҮН (103.10.23.76)
    Төрийн албан хаагчад төдий чинээн олон байна Төрд үүрэлсэн луйвирчан нарын бөхсийг арчиж хоол идэж Иргэдээс хахуул аван амдарч байдаг хүн гэр бүл олон болож Тэр чэнээгээрээ луйвирчан нарыг намын нэрээр дэмжэн санал өгдөг гэшүүдийн тоо олон болдог юм Үүний төлөө бөхөс арчигчад хороон даргаас эхлээд бүх шатны сонгуулт албанд очож Ядуу иргэдийг хоногын хоолоор хуурч саналыг нь намдаа өгүүлэж Зүсэн бүрийн хор найруулаж суудаг юм АН өөрийн намын хотын бүх хороон дарга нартаа үнэнгүй байх өгсөн гэнэ бэлээ Энэ бол сонгуулийн хоръ найруулах үүлсэд нь зориулаж өгөч байгаа хахууль юм даа
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.23.76)
    ЭНЭ ХҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ НЬ ӨНӨӨГИЙН С БАЯРЦОГТЫН ГАРТ БАЙГАА ГАДНИЙ ЛУЙВИРЧАН НАРЫН УЯАНЫ НОХОЙ БОЛСОН ӨНӨӨГИЙН ЗАСГИЙН ГАЗАРЫН ДУРААРАА ДУРГАХАД ХЭРЭГТЭЙ БАЙГАА БОЛООД ТЭР ЮМ
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • irgen (150.129.142.132)
    unen ym shig bna
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    Монгол улсад үр өгөөжтэй, ашигтай л байвал хэнийг ч бид дэмжинэ шүү. Харин Баярцогт, М. Энхсайхан, Зоригт,Гансүх,Сү Батболд шиг байвал алтааар баасанч хэрэг алга.тэд хэрэггүй ээ.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    МАН-АН монголыг шороо үмхүүлж гуйлгачин болгож дуугах санаатай юм байх даа. Хаана байна тэр уриа лоозондоо юу гэж бичсэнийг санацгаая Биднийг сонговол Улс шиг хөгжиж хүн шиг амьруулна гэсэн энэ үү.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • ИРГЭН (103.26.194.72)
    ЭЛБЭГЭЭГ ДЭЭШ НЬ ТАТАХ ГЭЖ БУЙ ХҮН ГУАЙ ОДООГЫН МОНГОЛЫН БАЙЖ БАЙГАА НЬ ШУУД ХҮЗҮҮГҮЙ ХҮНЭЭС БОЛСОН 7САРНЫ НЭГНИЙХЭРГИЙГ ЭЛБЭГЭЭ ХИЙСЭН ӨГЛӨӨНИЙ ГУРВАН ЦАГТ МАНАЙ САНАЛЫГ ЛУЙВАРДСАН ГЭЖ ТВ ЭЭР ЯРИЖ ӨДӨР НЬ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ЖАГСААЛ ЗОХИОЖ ЖИГАААГЫН МАШИН ДЭЭР ЯВЖ БАЙСАН БМЧЛЭГ УСТГААГҮЙ БОЛ БАЙЫХ ЁСТОЙ ХАРВАРД ТӨГСӨН БУУРАЙ ОРНЫ ТОМ ТТГ ЫНХ ЗХУЫХ КНДС ТӨГСӨН ХҮН СОЦ ОРНЫ НАМЫН ДАРГА БОЛДОГ БАЙСАН ДАРАА НЬ НИ ИЙН АЛУУРЧИН ГЭДЭГ НОМ УЭШ ОЛОН ОРНЫ ТЭРГҮҮНИЙГ АЛЖ БАЙСАН ХҮН ӨӨРӨӨ БИЧСЭН НОМ МОНГОЛ ХЭЛД ОРЧУУЛАГДСАНСЭХИЙН ЭСВЭЛ МАШИНЫ ОСОЛД ОРЖ ӨНГӨРДӨГ МЭДЭХГҮЙ БОЛ ЭЗ
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    Ээ дээ монгол түмэн минь АН,МАН-ыг л дахиж улс төрийн толгойд гаргаж болохгүй гэдгээ ухаарцгаая, З.Энхболд дарга Сайханбилэг,Баярцогтын санаачлагыг монголд ашиггүй байна гээд буцаасны төлөө засгаас унагах ажилдаа Эбэ толгойлогчтой тэд оржээ.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • setgel (202.21.115.82)
    MAN-AN SARNIJ ALGA BOLVOL DEER DEE
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.88.210)
    Одоо ч нэгэнт өнгөрсөн байх оо
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (43.228.130.73)
    ta nar hamgiin zov hunee olj onilson baina
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.70.41.154)
    Энэ элбэгдоржийг доош жийсэн этгээд лав л монгол хүн биш байна. Хорон санаат энхбаярын уяаны нохой шуламсын цуст байх бүрэн боломжтой хүн гэхэд итгэмгүй амьтан байна даа. Ийм юмнуу монголыг минь мөхөөж өс хонзонгоор амь зуудаг юм
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Чи Элбэгээг өмөөрснөөрөө эсрэгээрээ яг тийм
      2015 оны 10 сарын 29
    • Зочин
      puuh ene neg hujaagin tojig yu genev ee
      2015 оны 10 сарын 29
  • Зочин (1.251.132.190)
    Энхболд гхднаас нь хархад АН н гишүүн,бүүр даога нь харагдавч цаагуураа шал өөр намын төлөө зүтгэж бга хүн шиг бдаг.Энэ хүн гарч ирээдл АН н нэр хүнд гэрлийн хурдаар унаж бга
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.95.56)
    З Энхболдыг ОТ ТТ н гаднын гар хелууд зайлуулна гэж пиардахаа болих хэрэгтэй АН с хамгийн сайн нэр хундтэй Яваа хунээ ингэж эсрэгээр пиардах хэнд ашигтай болов Баярцогт ТТ р оролдохгуй ард тумэнд унэн зев гэрээ хийхэд Ганц ч гэсэн уг хэлэх хэрэгтэй ЕС д нь байгаа угуй нь мэдэгдэхгуй эзэнгуй тер болчихоод Байна шуу хурдан энэ асуудлаа шийдэж чадахгуй бол чадамжгуй засгийн газар огцрох хэрэгтэй
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Иргэн (150.129.140.19)
    АН-ыг одоо нам гэхэд хэцүү болжээ. Бүүр тарж цэвэрших, цоо шинэ нам байгуулах нь л зөв байна даа.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Иргэн (150.129.140.19)
    Цалин бууруулахгүйгээр төсөвт томоохон хэмнэлт гаргах бүрэн боломж бий. Алтанхуяг гарахдаа төрийн албанд ямар ч шаардлагагүй байхад нэмсэн 30 000 орон тоог цомхотгож, ажиллаж байгаа хүмүүст тэтгэмж өгөх, мөн яам, агентлагийг цөөлөх, нийслэл, аймаг, дүүрэгт буй онцын шаардлагагүй тансаг зардлуудыг танах, төрийн жинхэнэ албанд албаны машин унахаа болих, гадаад, дотоод томилолтыг 50 хувь багасгах зэрэг.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • mend
      tiim shv
      2015 оны 10 сарын 29
  • Temuujin (110.3.33.154)
    Yg unen bolch saihan hereg baina. Z.Enhboldguigeer tor tsevershinedee. Mash muuhai hunleg bus hargis, chononoos dor hun baina. AN-d hun baitlaa araatnaas dor humuus olon bii!
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • ж (202.179.20.64)
    болох ёстой юм жамаараа болно одоо АН нам уналт ирнэ хэдэн жил лааз өшиглөөд ирэхээрээ ухаан сууна биз
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • ж (202.179.20.64)
    болох ёстой юм жамаараа болно одоо АН нам уналт ирнэ хэдэн жил лааз өшиглөөд ирэхээрээ ухаан сууна биз
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.29.246)
    AN gedeg nam ENhbold, genco 2 oosoo l salah heregtei.haglan butargagch
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • АН-ЫГ ЯЛАГДУУЛАХ ГЭСЭН ХҮН НЬ ЭЛБЭГДОРЖ (150.129.143.29)
    ТУН ОРТОЙ ЗҮЙЛ БИЧСЭН Ч НЭГ ЗҮЙЛИЙГ АНДУУРЧЭЭ. АН-ЫН УЛС ТӨРИЙН ГАЛ ТОГООНД ГҮЙЦЭД ЧАНАГДААГҮЙ ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ЗОВЛОГЫГ ЧИРЧ ЯВСАН, ХАМТЫН ЯЛАЛТЫН ТАЛААР А-Ч ГҮЙ САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, З.ЭНХБОЛД ГУРАВ ҮНЭХЭЭР УСАН ТЭНЭГТЭЖ СОНГУУЛИЙН ЖИЛ БААХАН ХАА ХАМААГҮЙ БАЙГУУЛЛАГА НЭГТГЭХ ГЭЖ ОЛОН ХҮН АЖИЛГҮЙ БОЛГОХ ГЭЖ УНАХ НҮХЭЭ МАЛТАЖ БАЙНА. ЭНЭ АЖЛЫГ ХАМГИЙН МУУХАЙ ХОРЧИН ЭЛБЭГДОРЖИЙН МАНИФУЛЯЦААР ХИЙЖ МААНАГТАЖ БАЙНА. ЗИ БОЛ НАМ АВААД ЯВЧИХ ХЭМЖЭЭНИЙ ХҮН БИШ, ХЭРҮҮЛЧ, ӨӨ СЭВ ХАЙДАГ, ҮХЭЖ ХЭВТЭЖ ДАРАНГУЙЛАХ ДУРТАЙ НУСАН ТАГЛАА. АН-ЫГ ИЙМ ААВЫН ХҮҮ АВЧ ЯВДАГГҮЙ, ИЙМ ШОНХОР ШИГ МАЛНУУД ЭВ ЭЕД ОРУУЛДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ХАМГИЙН МУУХАЙН НАМАА ХОРЛОЖ БАЙГАА ЭЛБЭГДОРЖ. ТЭР ЦАГ НЬ ИРЭХЭЭР ХЭН Ч ӨМӨӨРӨХӨӨРГҮЙ ГАНЦААРДСАН ШОРОНГИЙН ХАДААС БОЛОХ НЬ МАШ ТОДОРХОЙ. ҮҮНИЙГ ВИВАНГААРДИАР ХАРЖ БАЙНА.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Яг зөв олж харжээ, чартааны дотор байгаа хүний үг байна
      2015 оны 10 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Оюунжаргал дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо
    1 цаг 7 мин
  • Жүжигчин П.Бат-Амгалан Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
    2 цаг 51 мин
  • Автобусны зогсоолоос зорчигчоо аваагүй жолооч нарт хариуцлага тооцжээ
    3 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Амттай wrap
    4 цаг 6 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    4 цаг 7 мин
  • Энэ сарын 20-ноос нөөцийн мах худалдаалж эхэлнэ
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
    4 цаг 21 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
    21 цаг 43 мин
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 52 мин
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Монгол, Хятадын хамтарсан дугуй ширээний уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Эдийн засгийн коридор байгуулах, хийн хоолойн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ
    Уржигдар 17 цаг 02 мин
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
    Уржигдар 15 цаг 48 мин
  • М.Бадамсүрэн: Бүс нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд ирсэн олимпын аварга Машү Бейка гэж хэн бэ?
  • "Муу нэр, луу данстай" Мадурогийн тухай онц сонирхолтой 24 баримт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: “Ард түмний өмч“ гэж хийрхэж, “Төр авна“ гэдэг аюултай үгс хэт их моданд орвол юу болдгийг харцгааж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • ТАНИЛЦ: Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд ирсэн олимпын аварга Машү Бейка гэж хэн бэ?
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • "Муу нэр, луу данстай" Мадурогийн тухай онц сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
24 баримт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд ирсэн олимпын аварга Машү Бейка гэж хэн бэ?
  • "Муу нэр, луу данстай" Мадурогийн тухай онц сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК