
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 9 дүүргийн ИТХ-ын дарга нартайгаа ажиллалаа. Учир нь 9 дүүргийн иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг ганц газраас ирж авч байгаа нь иргэдэд чирэгдэлтэй, албан хаагчдад ч ихээхэн хүндрэл дагуулж байна. Иймээс нөхцөл байдалтай нь газар дээр очиж танилцлаа.
Тус байгууллагын удирдлагууд, Дүүргийн ИТХ-ын дарга нартай санал солилцсоны үндсэн дээр дүүрэг бүрд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээг иргэд чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах зохицуулалт хийхээр боллоо.


















































