
Худалдаа Хөгжлийн Банк нь өндөр хамгаалалт бүхий дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл, технологиудыг Монгол Улсын зах зээлд ээлж дарааллан амжилттай нэвтрүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ХХБ-ны VISA картаа Google Pay-д холбох боломжийг албан ёсоор нээлээ.
Ийнхүү ХХБ нь VISA картуудаа төлбөрийн платформуудад токенжуулж холбох боломжийг бүрэн нэвтрүүлсэн Монгол Улсын анхны банк болж байна.
Ийнхүү ХХБ-ны VISA карттай харилцагчид:
- Андройд гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжөөрөө Google Pay ашиглан төлбөр тооцоогоо хялбар хийх боломжтой.
- Картынхаа өгөгдлийг токенжуулсан хамгаалалттай хэлбэрээр ашигласнаар аюулгүй байдал илүү хүчирхэгжинэ.

Харилцагч та Google Wallet апп татаад, ХХБ-ны TDB Online эсвэл Happy Pay aпп-руу орж Google Pay цэсээр хялбархан холбогдоорой.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК


















































Сэтгэгдэл (1)