"The Mongolian Mining Journal" сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаачийг бусдын гарт амиа алдсан гэж шуугиж байгаа ч шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр гадны нөлөөгүй, цус харвалт гэж гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээд байна. Харин нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.
Ар гэрийнхнийх нь зүгээс улс төржүүлж, элдэв яриа гаргахгүй байхыг хүсч байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)