` Өршөөлийн хуульд хамрагдан шоронгоос суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байсан билээ. Түүний нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өчигдөр Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд болсон юм.
Тэрбээр хариуцагчаар татсан нөхдүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байсан бөгөөд түүнийгээ шүүхэд гаргаж, уучлалт гуйхыг шаардсан юм байна. Нэхэмжлэлийн дагуу шүүхээс Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоол гаргажээ. Тогтоол нь долоо хоногийн дараа гарах бөгөөд ингэснээр Ц.Мөнхбаярын нэр төр сэргэж буй юм байна.
Шүүхийн шийдвэрийн талаар тодруулбал, "АУМ" компанийн захирал Ц.Мягмардорж нэр төрд халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, Н.Гантулгад 50 сая төгрөг өгч уучлалт гуйхаар болжээ.
"АУМ" компанийхан "Гал үндэстэн" хөдөлгөөнийхөн дарамталж 67 сая төгрөг авсан тухай мэдүүлэг өгч байсан ч шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)