Өнөөдөр 10.30-аас Монгол Улсын өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлэг дээр ШӨХТГ нь ямар компаниудын үнэ дээр зохицуулалт хийдэг, ямар аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцож болдог зэрэг иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгөх нь ээ.