Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сумдын хэсгийн төлөөлөгчийн байр /кобан/-ны барилга угсралтын ажлыг “Сутай-Сарьдаг” ХХК Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсныг улсын комисс хүлээн авлаа. Тус барилгын гүйцэтгэлийн ажлыг 2015 оны 7 сарын 31-ээс 11 сарын 15-ны хооронд 4 сарын хугацаанд барьж ашиглалтанд оруулж кобан тус бүр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажлын байр, саатуулах болон галт зэвсгийн өрөө, 2 айлын хоёр өрөө бүхий орон сууцтай, авто машины граж, нүүрс хадгалах болон ариун цэврийн өрөөтэй, гадна хашаа гэх мэт иж бүрэн тохижилттой кобаны ашиглалтанд орууллаа.
Сэтгэгдэл (1)