Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат дөнгөж сая мэдээлэл хийж, мэдэгдэл хийлээ. Тэрбээр өөрийн байгууллагатай холбоотой гүтгэлгийг чанартай мэдээллүүд ихээр явж, ажлыг нь улс төржүүлэх гэсэн оролдлого байгааг онцолсон юм. Мөн Хөгжлийн банкийг шалгаж байгаа хэмээн олон нийтэд гуйвуулан ойлгуулж улс төржүүлж байна гэлээ.
Юутай ч Н.Мөнхбатаас уг асуудлыг хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.
-Бондын зарцуулалтын бодитойгоор үнэлж, дүгнэх ажлын хэсэг гарсан гэсэн. Гэвч энэ нь танай байгууллагын үйл ажиллагааг шалгаж байгаа болоод явчихлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2015 оны нэгдүгээр сарын 15-ний өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан тогтоолоор Олон Улсын Зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжилсэн төсөл хөтөлбрүүдийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий шалгалтын хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар тусгасан. Миний бие энэ ажилд оролцоод явж байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн түвшинд Чингис бондын зарцуулал, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа байгууллагуудаас ажлын хэсэгт багтсан гэсэн үг.
Тухайлбал, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Хөгжлийн банкны зүгээс ажлын хэсэгт оролцож байгаа. УИХ-ын Байнгын хорооноос баталсан удирдамжийнхаа дагуу Чингис бондын зарцуулалттай холбоотой асуудлыг судалж үнэн зөв байдлаар дүгнэлт гаргах, мэргэжлийн судалгаанд үндэслэсэн дүгнэлтийг УИХ-ын холбогдох байнгын хороодод танилцуулах зорилготой.
Гэтэл ажлын явцад Хөгжлийн банкийг шалгаж мэт болгож асуудлыг гуйвуулж олон нийтэд танилцуулж байна.
Хөгжлийн банк бол улс төрөөс хараат бус байгууллага. Гэтэл ямарваа нэг байдлаар нөлөөлөх түвшинд хүртэл асуудлыг гуйвуулж ойлгуулж байгаа нь зохимжгүй юм.
Бид энэ асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Ер нь аливаа байгууллагын хувь хүний нэр хүндийг гүтгэх асуудал Монгол Улсын хуулиар хориотой. Энэ арга замын хуулийнхаа дагуу ашиглана
-Тэгэхээр танайхтай холбоотой мэдээллийг тодорхой улс төрчдөөс улс төржүүлж, гуйвуулж олон нийтэд хүргэж байна гэж ойлгож болох уу?
- Уг нь Эдийн засгийн байнгын хорооны түвшинд бондын зарцуулалт, эргэн төлөлт бодит байдал дээр ямар байгаа зэргийг дүгнэх ёстой. Гэтэл тодорхой улс төрийн хүчний зүгээс асуудлыг улс төржүүлэх гэж оролдож байна. Өнөө өглөө л гэхэд зарим гишүүд Байнгын хорооны хурал дээр материал тараасан байна. Үүнийг мэргэжлийн байгууллага болох манай Хөгжлийн банкны зүгээс учир дутагдалтай гэж дүгнэж байгаа.
Энэ тайланг боловсруулахад зөвхөн нэг төлөөлөл оролцсон байна. Мөн ямар ч үндэслэлгүй, хаа нэгтээгээс олж ирсэн материал байгааг хэлэх нь зүйтэй байх.
Үндэсний аудитын газраас манайх дээр хоёр удаагийн гүйцэтгэлийн аудит хийж, албан ёсоор тайлангаа УИХ-ын Байнгын хороодод танилцуулсан. Гэтэл энэ тайлангуудад ороогүй, эсвэл судлаад зөрчилгүйг нь тогтоочихсон, бусад мэргэжлийн байгууллагууд дээр нь няцаачихсан байгууллагын дотоод бичиг баримтийг авч ашигласан байна. Үүнээс гадна Сангийн яамны ажлын хэсгийн шалгалт гэж нэрлээд байгаа учир битүүлэг материал яваад байгаа. Энэ асуудлаар бид Сангийн яамнаас тодруулахад “Тийм материал байхгүй” гэх хариултыг өгөөд байгаа. Тэгэхээр хаанаас ийм үндэслэлгүй материал гаргаж ирж, үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг мэдэхгүй юм.
-Ажлын хэсгийн албан ёсны дүгнэлт ч гараагүй гэсэн үг үү?
-Ажлын хэсгийн дүгнэлт гэдэг материал болж байхгүй. Зөвхөн улс төрийн хүчний л оролцоотой боловсруулсан бичиг баримт байна лээ. Би гарын үсэг зурсан гишүүдийн бичгийг харсан. Тийм болохоор үүнийг ажлын хэсгийн дүгнэлт гэж харж болохгүй. Хөгжлийн банк зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдийг л баталдаг. Тиймээс энэ улс төржүүлж байгаа материал дээрх шиг зүйл байхгүй. Бүр сонин сэтгүүл дээрх манай эсрэг гүтгэлэг явуулсан материалыг ч тайландаа тусгасан юм шиг байсан. Уг нь ийм түвшинд ажилд хандмааргүй байна. Мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ дүгнэлт дээр л асуудлаа ярих нь зүйтэй байх.
-Улсын төсвийн алдагдлыг бондын мөнгөнөөс нөхнө гэх яриа байна?
-Улсын төвсийг бондын мөнгөөр нөхөх боломж анхнаасаа байхгүй. Бидний хувьд Засгийн газрын бонд дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийг Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд хийсэн байгаа.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)