Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн маргааш 10 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна.
Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа юм. Учир нь авто худалдаа эрхэлдэг 8000 иргэний зөвхөн нэг өрх нь л гэхэд 10-30 сая төгрөгийн арилжааны банкны зээлтэй. Хамгийн багаар тооцоолон гаргасан энэхүү дүнг нэгтгэвэл 800,000,000,000 төгрөгийн нэгдсэн дүн гарч байгаа юм.
Энэ нь зөвхөн эд хөрөнгөө үнэлж байгаа үнэлгээ бөгөөд эрүүл мэндээ огт үнэлээгүй гэдгээ мэдэгдлээ. Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд хүртэл оролцоно. Жич: Дээрхи авто худалдааны захуудыг түшиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гол төлөв хижээл насныхан буюу хувь болоод улсын аль ч байгууллагуудад тавьдаг ажлын байрны өндөр шаардлагыг хангадаггүй иргэд байдаг.
Тэд улсаас ажлын байр гуйдаггүй ч жилд төлөх татварын хэмжээ төрийн албан хаагчдаас өндөр, бусдыг ажлын байраар давхар хангадаг хүмүүс байдаг юм. Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 10 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа юм. Учир нь авто худалдаа эрхэлдэг 8000 иргэний зөвхөн нэг өрх нь л гэхэд 10-30 сая төгрөгийн арилжааны банкны зээлтэй. Хамгийн багаар тооцоолон гаргасан энэхүү дүнг нэгтгэвэл 800,000,000,000 төгрөгийн нэгдсэн дүн гарч байгаа юм. Энэ нь зөвхөн эд хөрөнгөө үнэлж байгаа үнэлгээ бөгөөд эрүүл мэндээ огт үнэлээгүй гэдгээ мэдэгдлээ.
Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд хүртэл оролцоно. Жич: Дээрхи авто худалдааны захуудыг түшиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гол төлөв хижээл насныхан буюу хувь болоод улсын аль ч байгууллагуудад тавьдаг ажлын байрны өндөр шаардлагыг хангадаггүй иргэд байдаг. Тэд улсаас ажлын байр гуйдаггүй ч жилд төлөх татварын хэмжээ төрийн албан хаагчдаас өндөр, бусдыг ажлын байраар давхар хангадаг хүмүүс байдаг юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 96011010 Ууганаа 1000 машины захын худалдаа эрхэлгч, 96669570 Г.Батбаяр өмгөөлөгч, 98984473 К.Султанбек өмгөөлөгч нартай холбогдоно уу.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (35)