Манай орны нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ сарын 15-наас ихэнх нутгаар цас орсон. Баруун болон төв, зүүн, говийн аймгийн нутгаар цас оржээ. Увс, Завхан, Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт цасны зузаан 13-22 см хүрсэн байна. Дээрх аймгуудын хил залгаа сумдад 6-21 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. ОБЕГ-аас аймаг, орон нутгийн иргэдэд өвөлжилтийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байгаа. Цас бэлчээргүй болох аюултай байна. Мөн орон нутгийн зам даваанд халтиргаа гулгаа үүсчээ. Завхан аймгийн Загастайн даваа засвартай байгаа учраас түр хаасан. Тиймээс зорчигчид Тагтын даваагаар давж байгаа аж. Говь- Алтай аймгийн Дөтийн даваа цаснаас болж хаагдсан аж.
Д.Дуулим