2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтнууд тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай хамтран өөрсдийн санаачлагаар “Тээврийн дээд сургууль” болон “Монголын Үндэсний Их сургууль”-ийн 2 дугаар курсийн оюутнуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан Танхайрах гэмт хэргийн талаар, мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байна.