Монгол залуус төмрийн хаягдал ашиглаж гайхамшигтай бөгөөд сонирхолтой зүйл зохион бүтээснийг "Эерэг 24" онцолж байна. Говь-Алтай аймгийн залуус хаягдал төмөр ашиглаж энэхүү бүтээлийг туурвисан байна. Залуус өөрсдийн сонирхлоороо нэгдэн "Харийнхан Араатны эсрэг" киноны дүрийг төмрөөр бүтээсэн нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. Энэхүү ажлыг Хаянаа, Далай, Бабага гэх залуус энэ сарын 25-ны өдөр урлаж дуусгаад зургийг нь өөрсдийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (8)