Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газрын шинэ конторын барилгыг ашиглалтанд хүлээн авах ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Цагаан-Овоо, Манлай, Ханбогд суманд гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд нутаг дэвсгэрийн зарчмаар хяналт тавьж, тус суман дахь Сум дундын шүүхээр хэрэг хянан хэлэлцэж шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллах үүрэгтэй юм.
Тус барилга нь нийт 432 м2 талбай бүхий, хоёр давхар прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж, тав тухыг бүрэн хангасан өрөө тасалгаатай, мөн 2 айлын орон сууцтай баригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажлыг Ц.Амарсайхан захиралтай “Билэгт багана“ ХХК чанарын сайн үнэлгээтэйгээр, 3 сарын хугацаанд барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн байна.
Тус прокурорын газрын конторын шинэ барилгыг ашиглалтанд хүлээж авах ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын туслах , Тамгын Газрын дарга Ц.Арвинбуудай, УЕПГ-ын ХМОНХАлбаны дарга Т.Сүхбаатар, Өмнөговь аймгийн прокурор Доной, Ханбогд сумын ИТХ-ын дарга, Ханбогд сумын засаг дарга нар болон тус суман дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч н. Баттулга, шүүгч Г.Солонго, Цогтцэций суман дахь цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Баттогтох, цагдаагийн хошууч Батбаяр нарын зэрэг хүмүүс оролцож, тус прокурорын газрын хамт олонд ажлын өндөр амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)