МАХН-ын хэвлэл, мэдээллийн албаны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн гэх хүн Алтанбулагийн худалдааны Чөлөөт бүсийн захирагчаар томилогдож, уг салбарын цөөнгүй хүний гайхшралыг барсан нь нууц биш.
Тэгвэл МАХН-ын удирдах зөвлөлд байдаг тэрбээр яг одоо АТГ-т мэдүүлэг өгөхөөр явж байгаа аж. Учир АТГ-аас түүнийг өнөөдөр 16.00 цагт ирж мэдүүлэг өгөхийг сануулжээ.
Яг ямар учраас юун талаар мэдүүлэг өгөх гэж байгаа нь тодорхойгүй ч Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлаар гэж олон нийт харж байна.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)