Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл, мэнд, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцэх аж. МАХН-аас Эрүүл, мэндийн сайдад Монгол улсын хүний гавьяат эмч Л.Жамбалжавыг нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг Эрүүл, мэнд спортын сайдад томилох эсэхийг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх аж.
Тус яамны сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг авлига авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулан хориод байгаа. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хандан гаргасан. Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч ЭМС-ын яамны түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон юм.
МАХН-аас нэр дэвшүүлээд буй Л.Жамбалжав нь Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг ЭМС-ын сайдад дэмжвэл тэрбээр үлдсэн хугацаанд тус яамыг толгойлох нь.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)