Нийслэлд өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцэст иргэн С-ийн уурын зуухны цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 09:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжийн 400 тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 11:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Ш-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 22:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 24 дүгээр гудамжийн 26 тоотод иргэн Г-ийн байшин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 01:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.