10 давхраас үсэрч амиа хорлохыг завджээ.
Тодруулбал 24 настай, эрэгтэй Э өнгөрөгч шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн дэргэд “Воли” апартмент төвийн 10 дугаар давхрын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнө 01:35 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын найман алба хаагч ажиллаж, иргэн Э-г эсэн мэнд буулгаж, цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)