Бага насны хүүхдүүд машины эд анги хулгайлж байсан үйлдлийг газар дээр нь илрүүлжээ.
Тодруулбал өнгөрсөн сарын 29-30-ны шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн эргүүлийн офицер Д.Энхтайван, Н. Пүрэвдорж, М.Гантөмөр нар шөнийн 04 цагт эргүүл хийж байхдаа тус хэргийг илрүүлсэн байна.
Баянгол дүүргийн 13 хороонд байрлах 1, 2, 3 байруудын гадна байсан TOYOTA prius маркийн долоон автомашины гурвалжин цонхыг хагалж хулгай хийж байсан Т, А, Ц нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Тэднийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
Энэ үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны болон өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (3)