Нийслэлийн 22-ны товчоо болон Тахилтаар дамжин Баянголын аманд 200 орчим зээрийн сүрэг нийслэлийн нутагт орж ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Хүй долоо худагт зээрийг хууль бусаар агнахыг завдсан нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн таваас зургаан зээр золбин нохойд бариулжээ. Тиймээс салбарын яамнаас нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагчид болон улсын байцаагчдыг хяналтаа сайжруулж, шуурхай арга хэмжээ авахыг даалгасан юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооны иргэдэд зээр бэлчээрлэж буй газарт малаа ойртуулахгүй байхыг анхааруулаад байна.