Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бадамсүрэн ариухан хүн мөн үү?

2012-6-11
0
ЖИРГЭХ
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээс УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Өмнөговь аймагт нэр дэвшигч Д.Бат-Эрдэнийн талаар хүний санаанд багтамгүй гүжир гүтгэлэг салахаа больсны мөрөөр мөшгөвөл түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч Х.Бадамсүрэн, Д.Сарангэрэл нарын хийсэн ажил бололтой.
   badamsuren_h_01 Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээс УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Өмнөговь аймагт нэр дэвшигч Д.Бат-Эрдэнийн талаар хүний санаанд багтамгүй гүжир гүтгэлэг салахаа больсны мөрөөр мөшгөвөл түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч Х.Бадамсүрэн, Д.Сарангэрэл нарын хийсэн ажил бололтой. Д.Сарангэрэл нь ТВ5 телевизийг Х.Бадамсүрэнгийн төрөөс гулсуулсан мөнгөөр байгуулсан нэгэн бөгөөд эзнээ гэмт хэргийн улмаас шоронд суух үед нь дээгүүр доогуур гүйж, хаацайлах ажлыг идэвхийлэн хийж явсан, тэрнийхээ шанд энэ жил нэр дэвших эрх авсан эмэгтэй аж. Энэ хоёр хүн бусдыг муучлан гутаах, гүжирдэн гүтгэх ажлыг улайран хийж байгаагийн учир ч тодров. Д.Бат-Эрдэнэ нутгийнхандаа үнэлэгддэг, хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн учраас сонгогчдын дунд рейтинг нь өндөр байгаа юм байна. Аргаа барсан Х.Бадамсүрэн эцсийн мэх болгож өрсөлдөгч рүүгээ шавар шавхай цацсаар сонгуулийг барахаар төлөвлөж байгаа ажээ. Ажлаа ч эхлэчихэж. Бусдыг гутааж яваа хүн өөрөө ариунхан сайхан хүн юм уу гээд судлабал хэвлэл мэдээллүүдээр дүүрэн ашиглан, залилан, луйврын хэрэгт холбогдолтой гэх зүйлс байх юм. Би энд шинээр нэг ч зүйл дурдахгүй. Нэгэнт олон нийтэд хүрсэн, Х.Бадамсүрэн өөрөө үгүйсгээгүй мэдээллүүдийг түүний тарааж яваа гүтгэлэгтэй харьцуулах зорилгоор түүвэрлэлээ.

О.Сондор. umnugovi.mn 2012.03.26
   Хэлсэн үг болгон худлаа даа гэж бодоход хүргэдэг, хийсэн ажил болгон нь авилга хээл хахуулийн сүүдэр дагуулж явдаг их говийнхоны их итгэлийг даахгүй яваа нэгэн гишүүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн. Өмнөговийнхоо, газар нутгийг лангууны бараа мэт баруун зүүнгүй наймаалцаж байгаа баримт мэдээллийг та бүхэнд энэ удаа хүргэх гэсэн юм.
   Түүнд Монголросцветмент нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан үүх түүх бий. “Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг. Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн гэдгийг хууль хяналтын нэг ч албан тушаалтан батлаагүй. Уг нь дээрх хэргийн шүүх хурал дээр улсын яллагч Х.Бадамсүрэнгийн өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноосон байдаг.
   Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байв. “М.Ариунбаяр яавч ганцаараа ийм хэрэг хийж чадахгүй. Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Тэр ордыг авсан хятадууд баяжуулах үйлдвэр барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилдэг.
Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод ч хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Сурсан зангаараа Өмнөговь аймгийн Номгон суманд буй хятадуудын ашиглаж байгаа хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам татах зөвшөөрлийг хөөцөлдөж байжээ. Хар тугалганы ордыг Х.Бадамсүрэн урьд нв хятадуудад зуучилж худалдсан. Тэр орд нь дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг лоббидож өөрчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсныг Х.Бадамсүрэн үгүйсгээгүй байна.

Б.Өлзий. Нийгмийн толь. 2007.01.13
   Х.Бадамсүрэн Өмнөговь аймагт дахь хилийн боомтыг нээлгэж байгаа талаар “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” офицеруудын холбооноос мэдээлэл хийлээ. Шинээр нээх боомт хятадын талаас Бага модны застав, манай талаас Бүдүүн модны застав гэж нэрлэдэг хилийн зурвас газар. Стратегийн болон цэрэг дайны зориулалтаар ашиглах урд хөрштэй холбогддог хамгийн хялбар, дөт зам юм байна. Уг боомтын нутаг дор говийн цэнгэг усны орд , нөөц байдаг ажээ. Тийм уёраас эртнээс энэ хэсгийг хүн явуулахгүй хорьж, цаазлаж ирснийг Офицеруудын холбооныхон хэлэхдээ “Х.Бадамсүрэн урд хөршид хэвлэгдсэн Өмнөговь аймгийн нарийвчилсан зураглал бүхий номыг ашиглаад байгаа” гэсэн мэдээлэл хардлага төрүүлж байна” гэлээ. Энэ талаар УИХ-ын аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэхээ тэд хэлэв.
   Зарим эх сурвалжууудын мэдээлж байгаагаар Х. Бадамсүрэн Асгатын ордыг гадныхантай наймаацах гэж байгаа ажээ. Х.Бадамсүрэн Оросын уул уурхайн томчууд И.А.Зорин, Сулейман Керимов нартай хуйвалдан Асгатын ордыг тэдэнд ашигтайгаар өгөх шинэ хувилбар дээр ажиллаж байна.
   Саяхан “Монголросцветмэт” нэгдлийн захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг шүүх хурал Баянзүрх дүүрэгт болсон. Тус шүүх хуралд Х.Бадамсүрэнгээс гадна “Шижир алт” компанийн захирал Ч.Жанчив, гүйцэтгэх захирал Б.Ганболд нарыг 303 сая төгрөг татвараас нуусан хэргээр шүүхэд дууджээ. Х.Бадамсүрэнгийн хувьд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс доогуур ханшаар хийсэн гэдгээр буруутгагдсанаас гадна 300 мянган ам.долларын авлига авсан хэрэгт шалгагдаад байгаа юм.

  Улсын яллагчаар Л.Гүнсэнхорлоо ажиллаж Х.Бадамсүрэнгийн өөрт ногдох өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгож, чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял эдлүүлэх, Ч.Жанчив, Б.Ганболд нараас тус бүр нэг сая төгрөгийг улсын өмчид шилжүүлэн, таван жилийн хорих ялаар шийтгэх ял оноожээ. Харин шүүгчид хэргийг дахин мөрдөн байцаалтын шатанд шилжүүллээ.

24tsag.mn 2012.05.31

   АТГ-аас өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд авч дууссан. Энэ хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт хийж, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлснийг илрүүлжээ. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын Ёс зүйн хороонд шалгуулахаар хүргүүлэв.
Х.Бадамсүрэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, автомашин, компани, хуулийн этгээдийн хувь, хувьцаа эзэмшилд орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй байна. Тиймээс АТГ-аас Авлигын эсрэг хуулинд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шийдвэрлэж, арга хэмжээ авахуулахаар Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ.

Н.Уранхас www.uls.mn
  Өмнөговь аймаг хар тугалгын нөөц арвинтай. Тус аймгийн Номгон сумын нутагт хар тугалгын орд нээж, хятадууд 100 хувь ашиглаж байгааг та лав сонсоогүй байх аа.  Энэ ордоос 43-хан км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тийш нь төмөр зам тавих ажил хийгдэж эхэлжээ. Хятад иргэн уг ордыг 50 сая доллараар худалдан авсан гэх мэдээлэл бий. Хилийн боомтыг түүнд зориулан нээх ажлыг нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хөөцөлдөж явна. Өөр нэг эх сурвалж хэлэхдээ “Энэ ордыг Х.Бадамсүрэн хятадуудад зуучилж худалдсан” гэлээ. Энэ ордын ашиглалтын талбай нь Алтайн уулсын “бага” хэсгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг Х.Бадамсүрэн өөрчлүүлжээ.

Ц.Эрдэнэ. оlloo.mn

   Төрөөс хумслаад тэрбумтан болж болдгийг, тэр хөрөнгөөрөө төрийн түшээгийн суудлыг худалдан авч болдгийг, суудлаа ашиглаад хууль бус бүхнийг хориг саадгүй хийж болдгийг, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн ажил, амьдралын замнал харуулна. Үүнээс хойш Х.Бадамсүрэн мэтийн хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож сонгомооргүй байгааг уншигч түмэн минь тунгаана биз ээ.
chuhal.mn
   УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийг хүү Бүрнээ Монгол банкны экс ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбат, Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нарыг үй зайгүй андууд гэдэг. Тэд хамтдаа хаа ч цуг гэдэг шиг хаа явсан газраа хэрэг мандаачихдаг гэдгийг хүмүүс анддаггүй. Тэд хар тамхины хэрэгт холбогдож, төрийн түшээд аавынхаа төмөр нүүрийг түлж дээгүүр доогуур яриулж байж ялаас мултарцгаасан.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн хаширдаггүй "хар толгой" Б.Бүрнээ саяхан казинод мөрийнтэй тоглоом тогложээ. Үүнийгээ тэр “хар тамхи татаж байхаар хэдэн доллар мөрийлщд алдсан чинь нь дээр гэж аав захисан” хэмээн тайлбарлажээ.

zarlal.mn
   УИХ-ын Х.Бадамсүрэнгийн эхнэр Рэнцэн-Амгаланг Тун-Эрдэнэ фармын эзэн гэдгийг хүмүүс андахгүй. Гэвч тэдний компани хуурамч эм, тариа оруулж ирж зардаг нь нотлогдож баахан хэл ам дагуулжээ. Х.Бадамсүрэн эхнэрийнхээ бизнесийг ямагт дэмжин “үс ургуулдаг бэлдмэл нь сайн юм билээ” гэхчлэн хуучилж далд реклам явуулахдаа гаршчихаад байсансан.

  Нэгэн үе хүүхдүүд нь хар тамхи татаж үйл лайг нь үзэж байсан бол өдгөө эхнэр нь хуурамч эм үйлийг нь барж байна. 

tulhuur.com

  Хэнтий аймгийн Бэрх тосгон хөлдлөө. Жижигхэн хотыг хөлдөөчихсөн түүх бүр 2004 оноос эхтэй юм. Тэр жил ТӨХ менежментийн хувьчлалаар "Эрдэс" группэд "Бэрх Уул" ХХК-ийг хувьчилжээ. Жилийн дараа "Монголросцветмет" ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн тэдний бүх хувьцааг нь худалдан авчээ. Х.Бадамсүрэн Бэрхийн уурхайг нь авмагцаа дулааны шугам сүлжээ, уурын зуухыг нь ашиггүй гээд дампууруулав. Тэр байтугай Бэрхийг нийтэд нь "Багануур" цахилгаан түгээх станцад 485 сая төгрөгийн өртэй болгож орхих нь тэр. Тэгээд зогсохгй ТӨХ-нд “Бэрхийн дулааны шугам сүлжээг би хариуцахгүй, та нар буцааж ав. Ямар ч ашиг алга" гэж аашлаад “нэгэнт хувьчлагдсан” гэсэн хариу сонсмогц өшигрхөн Бэрхийг тэс хөлдөөж орхижээ. Удалгүй Х.Бадамсүрэн "би УИХ-д нэр дэвшихээр болчихлоо. Надад одоо энэ уурхай хэрэггүй" гээд хувьцаагаа "Петровис"-т зарчихжээ.
Сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд С.Баяр Бэрхэд очих үеэр Бэрхийн иргэдээс нь баахан гомдол тавьсан тул "Х.Бадамсүрэн л хариуцна" гээд хэлчихсэн аж.

tulhuur.com

   2003 онд "Их өр"-ийн 98 хувийг тэглэж, үлдсэн 2 хувьтай тэнцэх 250 сая долларыг Монголын тал шилжүүлснээр энэ асуудал хаагдах байв. Асуудал ийнхүү тов тодорхой байтал 2009 онд гэнэт оросууд өрийн үлдэгдлээ өгөөч гэсэн яриа гаргах болов. Энэ бол шууд Монгол-Оросын хамтарсан "Монросцветмет" нэгдлийн захирал Х.Бадамсүрэнтэй холбоотой асуудал юм.

  Санамж бичигт дурдсан өрөөс чөлөөлөх процедурыг гардан хийх ёстой хүмүүс нь тухайн үеийн "Монросцветмет" нэгдлийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн байжээ. Харамсалтай нь тэр үүргээ биелүүлсэнгүй хэл ам татлав. Өрөөс чөлөөлөгдөх асуудлыг удаашруулж, орос монголын хамтарсан үйлдвэрийн нэрээр гааль, татварын хөнгөлөлт эдлэх нь Х.Бадамсүрэнд ашигтай байжээ. Түүний амин хувиа бодсон үйлдлийн балгаар Монгол улс оросуудын улс төрийн тоглоомын хөзөр болж, дарамт, сүрдүүлгэ өртчихээд байна. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдөр ОХУ-ын Сангийн сайдын нэгдүгээр орлогч Д.Панкин "Хэрэв Монголын тал 180 сая долларын асуудлаа шийдэхгүй бол Парисын клубт хандах болно" гэж мэдэгдэв. Ингэж айлгах суурийг нь Х.Бадамсүрэн тавьж өгсөн юм. Төрийн үйл хэрэгт хариуцпага алдвал төлбөр нь ямар хүнд тусдагийг үүнээс харж болно.

tulhuur.com


   Юун гаалийн Баатар, юун 90 саяын Цолмон. Гаалийн Баатар мөнгөө намдаа өгсөн бол Х.Бадамсүрэн хувьдаа авчээ. Хэрэг хуучирдаггүй.    “Шижир алт” ХХК нь зах зээлийн үнээс доогуур ханшаар жонш борлуулах гэрээг “Сторг Хандельсгес” хэмээх компанитай хийжээ. Тэгсэн атлаа эхнэрийнхээ болон өөр хувийн компанийн нэр дээр өөрөө гар бие оролцон зээл авсан байх юм. Дээрх алдаатай гэрээнээс болж нэг жилийн хугацаанд улсад 4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Х.Бадамсүрэн хамтарч жоншны бизнес эрхэлнэ хэмээн хөөргөж, 200 мянган долларын зээлийг “Сторг Хандельсгес” компаниас аваад 132 мянган долларыг нь Бэрхийн уурхай руу шилжүүлсэн. Харин 50 мянган долларыг эхнэрийнхээ Тун Эрдэнэ фарм” ХХК-ийн данс руу гулгуулжээ.  
Төгсгөл
    Хэвлэл мэдээллийн захаас шүүрдэхэд л ийм мэдээлэл дүүрэн. Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод Өмнөговьчуудын итгэлийг улам алджээ. Өнөөдөр тэр аймгийнхаа хөгжилд ямар томоохон хийв гээд үзтэл өөдтэй юм харагдахгүй байна. УИХ-аас түүнд өгсөн гишүүний 1 тэрбум төгрөгөөрөө ч олигтой зүйл хийсэнгүй. Х.Бадамсүрэн нутгийнхаа урлаг, спортын сайчуудад автомашин, морь, мөнгө гээд их л юм амладаг.  Гэвч амласнаа огт өгдөггүй болохоор нь нутгийнхан түүнд “Хулхи Бадмаа” цол хайрлажээ.
Т.Хас

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (181.41.197.63)
    УИХ-н гишүүн Нямдорж нь Алтан хадагтайтай нэг түрийвчтэй.Тиймээс Эрдэнэтийн захирлаар томилуулахаар улайран зүтгэсэн. Алтан хатагтай нь Эрдэнэтийг барьцаанд тавьсан Батхүүгийн бизнесийн 50-г эзэмшдэг. Эрдэнэтийн Даваацэрэн захирал томилогдсоныхоо дараа Стандарт банкны хэргийг ил гаргаснаас болж Монгол улс олон улсын шүүхэд дуудагдсан. Хэрэв энэ хэргийг ил гаргаагүй байсан бол чимээгүйхэн дарж байгаад Эрдэнэт үйлдвэрээр өрийг төлүүлэхээр төлөвлөсэн байжээ. Энэ ажлыг нь сүйтгэсэнд хорссон Нямдорж гишүүн тэргүүтэй улс, төр бизнесийн бүлэглэл өшөөгөө авч Даваацэрэнг ажлаас нь зайлуулж санасандаа хүрлээ. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа л харуулна. Нямдорж дахин Эрдэнэтийн талаар хэзээ ч дуугарахгүй. Санасандаа тэр хүрсэн. Одоо Эрдэнэтэд Нямдоржийн шахааны бизнес дахин цэцэглэн хөгжих нь дээ гэж
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.2.183)
    АТГ-т шалгуульяаааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (67.205.103.205)
    Buzartai luiwarchindaa badamaaguai ch.huuhduudn gej Tom huuni har tamhinii heregt orj bsan,baga huuhden gej sogtuu entend mungutege gaihuulj agsan tawij,bi Mongolin buh goy gesen zagvar umsucgchidtei yawaldaj duusgana gesen batsaan baidagshd.london-d heden baychuudiin huuhduudte niilj har tamhi muriitai togloom togldog.baterdene ch bas luiwarchin,bas l har tamhi chn huuhden.
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Д.Бат-Эрдэнийн захиалга (122.201.18.142)
    Захиалагч нь тодорхой гүтгэлэг байна шүү дээ. Бадамсүрэнгээс өөр хэнийг МАН Өмнөговьд тавих байсан юм бэ Тэгээд ч төрд байгаа ганц уул уурхай мэддэг геологич нь энэ штээ. Сү, Зоригт, өөр хэн ч билээ нэг нь ч уул уурхайн талаар А-гүй, мөнгө л олж хараад байдаг юм. 21,0-ийг энэ халзан нөхрийн нүүрээр олсон юм.
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Гэж байвал мөн алав аа (202.179.15.184)
    Ариухан амьтан шүү дээ, хөөрхий. Харахаас хөөрхөн шүү.
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin (182.160.35.151)
    yamar ih um idej uudag hanadaggui gar ve aimshig. MAN-aas dan iim l humuus devshisen bna lee
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Nutgiin hyn (27.123.214.100)
    yag l ynen zyilyyd bichsen baih shig baina Tord 30 jil ajillasan hyn yaj 70 saya n Arab aduutai bdag yum be
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочид (202.170.80.52)
    Бадмаа ариухан амьтан бол ч ариун бус амьтан олдохгүй байлгүй Уул уурхайгаар чимээгүй сууж өөрийгөө өөд татсан хүмүүсийн нэг хажуугаар нь намаа яахин мартахав Намаа мартаагүй болохоор л ИХ-ын гишүүн болсондоо Биднийг ингэж худалдаж хуйвалдаж иддэг нам МАН
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.170.80.52)
    Бадмаа ариухан амьтан бол ч ариун бус амьтан олдохгүй байлгүй Уул уурхайгаар чимээгүй сууж өөрийгөө өөд татсан хүмүүсийн нэг хажуугаарн ь анмаа яаж мартахав Намаа мартаагүй болоохоор л ИХ-ын гишүүн болсондоо Биднийг ингэж худалдаж хуйвалдаж иддэг нам МАН
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.43.81)
    Бат-Эрдэнэд маш их НО байдаг нь үнэн шүү. Сагсай прокурор маш сайн мэднэ. Түүнээс асуу.
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Монросцвет с эхлээд шалгавал атг их юм энэ хуний талаар олно доо жинхэнэ эх оны баялгийг худалдаж байгаа хумуусийн гар хел
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Сарангэрэлийг дэмжихгуй
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • бодит (122.201.18.118)
    МАН ы анхны авилгачдын нэг Бариад шалгах гэхээр өвдчихдөг Сонгууль болхоор босоод ирдэг сонин гар даа
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochinmedleg bhguieeeee. (202.126.91.183)
    sarangerel shaas tsaashguishtee.
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (173.234.217.57)
    сарангэрэлийг дэмжиж байгаа, мундаг сэтгүүлч, түүн шиг хүн монголын улс төрд яалтчгүй хэрэгтэй байгаа
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (108.60.153.224)
    захиалгат л нийтлэл л байна ш дээ
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 22 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    1 цаг 44 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    1 цаг 49 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    2 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    17 цаг 15 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    18 цаг 57 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    20 цаг 3 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    21 цаг 6 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    21 цаг 44 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    22 цаг 9 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    22 цаг 58 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    23 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    23 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
24 баримт
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК