МУИС-ын багш, доктор С.Авирмэд, академич С.Нарангэрэл нар өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас мэдээлэл хийнэ. Учир нь хуулийн байгууллагаас доктор С.Авирмэдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Одхүү, С.Оюун нарыг “Эх орноосоо урвагч”, “Гадныхан УИХ-д бэлтгэж оруулсан”, “Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг дур мэдэн өөрчилж оруулсан” УИХ-ын 2 гишүүн хуулийн заалт засдаг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Түүний эл үйлдлийг С.Оюун, Д.Одхүү нар нэр төрд халдсан хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандаад байсан. Харин саяхан түүнд бусдын нэр төрд халдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Б.Чимэг