зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Гантулга: 5 хувь болно гэдгийг баттай хэлье

2016-1-25
0
ЖИРГЭХ

ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 8 хувийн зээлийг 5 хувь болгох бүрэн боломжтой болон түрээсийн орон сууцны хөтөлбөр ирэх гуравдугаар сард хэрэгжиж эхлэх талаар мэдээллэв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Он гарсаар иргэдийн дунд хүлээлт үүсгэж, анхааралд байсан сэдэв нь ипотекийн зээл байлаа. Та 5 хувь болгох боломжтой гэлээ?

 

-Тиймээ, 5 хувь бол болно. Тэрийг баттай хэлье. Монгол улс мөнгөгүй л гээд байна. Үгүй, мөнгөтэй байгаа. Халамж, хүүхдийн мөнгө зэрэгт тараасан мөнгөө Монголбанк эргээд хөрсөн дээрээ авчирч чадсан шүү дээ. Харин хөрөнгө, мөнгөө дэмий зүйлд битгий зарцуулаасай л гэж Монголбанк болгоомжлоод байгаа юм. Түүнээс Монгол улсын хөрөнгийн сан хөмрөг хоосорсон юм байхгүй. Мөн 8 хувийн зээлийг 5 хувь болговол байрны үнэ нэмэгдэнэ гэж яриад байна. 8 хувь болгоход байрны үнэ өссөн ч эргээд буурсан шүү дээ. Тэгэхээр 5 болговол үнэ буурна.

 

-Түрээсийн орон сууцны талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Энэ маш зөв зүйтэй  ажил. Бид нэг ч гэсэн янданг цөөлөхийн төлөө эхний алхмаа хийж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын орон сууцны барилгыг барихаар төлөвлөж байгаа. Цаашид иргэд орон сууцаа түрээслэн өмчлөх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байна.

 

-ТОСК-д түрээслэх боломжтой хичнээн орон сууц байгаа вэ?

 

-ТОСК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх тогтоол гараад буй. Уг тогтоолын дагуу Архангай аймагт 120, Увс аймагт 84, Дархан-Уулд 83, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад 90, Хэнтий, Дундговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 нийт 579 айлын орон сууцыг хөдөө орон нутагт түрээслүүлэхээр болж байна. Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хорооллын 39, 49 м.кв хоёр өрөө 350 айлын орон сууцыг төрийн түрээсийн санд шилжүүлж авахаар бэлэн болоод байгаа.

 

-Амьдрах хүсэлтэй иргэд хэрхэн хамрагдах вэ?

 

-Төрийн орон сууцны журмыг Барилга хот байгуулалтын сайд гаргана. Үүний дараа ТОСК дотоод журмыг баталснаар төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийг ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэн хамрагдах вэ гэхээр орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөл хангаагүй, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага дунд орлоготой (амьжиргааны түвшингийн 3-10-р бүлэгт хамаарах) иргэд хамрагдах юм. 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ.

 

-Төр орон сууц түрээслүүлнэ гэхээр хувийн хэвшлийнхэн шүүмжлэх болов уу?

 

-ТОСК нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Яг энэ бодлогын дагуу л түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үнэндээ нэг хүний нэр дээр ойролцоогоор 60 ордер байна. Тэрийгээ 500-1 сая төгрөгийн ханшаар л түрээслэж байгаа. Харин ТОСК-ийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тусгасан. Энэ бол харьцангуй хямд үнэ юм. Бид нэг ч гэсэн яндан цөөлөхийн төлөө л ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (59.153.115.127)
    baahan hooson bair bgaa l gsn haa bnaa avah amitan ch baihgui zarah geed ch chadahgui utga alga gej
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.35.57)
    сонгуулийн өмнөх жүжгийн нэг үзэгдэлд хошгирох ёстой шүү.
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.35.57)
    хошгирсонд баяр хүргье
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • ах (202.9.41.146)
    Баяр хүргье. Ард түмэндээ орон байрыг нь бэлтгэж өгөх шиг буян байхгүй. Харин чиний өмнө эрхэлж байсан бизнесийг бодвол их ухаан, мэдлэг, боловсрол, хүнлэг сэтгэл шаардах ажил юм даа. Ард түмэнд ямар хандаж байгааг ард түмэн өөрсдөө л хэлнэ. Ард түмний нэр барьж өмнөөс нь ярьж болохгүй юм шүү.
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.39.226)
    худлаа шаагаалл.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.122.216)
    шаагаал
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • байр захиалагч (202.131.249.122)
    ТОСК зорилтот бүлэг болон урьдчилгаа 30-н хувиа төлөх боломжгүй иргэдийг орон сууцжуулах юм болж фондын мөнгөнөөс авч ажлаа их сайхан юм ярьж эхэлсэн. Одоо 5,8-н хувийн хүү яриад ард түмний толгой угаагаад эхэллээ. 30-н хувиаа төлөөд орон сууцанд орчих иргэд одоо бараг алга гэдгийг энэ нөхөр өөрөө мэдэж байгаа битгий шоу хийгээд бай. 10-н хувийн урьдчилгаа төлөөд 20-н хувийг нь төр даана гэхээр 1000 гариу иргэд хоромхон хугацаанд 7-10 гариу сая төгрөг янз бүрийн хүүтэйгээр олж өгсөн гэтэл одоо 20 хувиа нэмж төл эсвэл гэрээгээ цуцал 5-н хувийн шимтгэл авна гэсэн юм яриад байх юм. Зүй нь мөнгий нь ашигласанаараа хүүтэй нь буцааж өгөх ёстой биздээ. Төрийн нэр барьсан цагаандаа гарсан луйварчидаа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • зочин
      яг зөв
      2016 оны 01 сарын 25
  • Зочин (182.160.38.146)
    5 зээл өгөх мөнгө нь байхгүй. өглөө ч монгол дампуурахыг эд нар өөрсдөө мэдэж л байгаа.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Ингээд худлаа яриад байхаар л их хуралд сонгогдоно гэж бодоод байгаа юм байх даа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.1.168)
    8 хувийн зээл авсан нөхдүүд одоо өдөрт 2 өндөг идээд турж үхэх гээд амьдарч байна. Ядаж байхад тэдний ихэнх нь ажилгүй болсон. Одо бас яах нь та нар. Хуцаад байгаарай.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.1.168)
    Хүний тархи угаагаад бай. Чиний хийж чаддаг юм гэж юү байсан юм. Хүний мөнгө аваад хүнээр чанаргүй байшин бариулна гэж юү байсан юм. Хэзээ ч 5 хувь болохгүй эдийн засаг даахгүй. бусад амьдрал будаа болж, иргэд бүгдээрээ хүний гарт зээлийн дарамтад орж идэх хоолгүй, өлөн зэлмүүн болгох бодлого явуулаад бай. Та нар
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    пиздаа минь битгий хуц худлаа шаа
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.86)
    ene salbadaigiin orlogch altanhuyag gej medleg homs amitan ene 2 yaaj tosk-iig udirdaj bnaa
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Энэ гэж бас нэг сайхан ПОП баагий байнаа...
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.36.142)
    баттай хэл хэл . өгөх мөнгө нь байхгүй байж.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Иргэн (64.62.219.60)
    ТӨР иргэдтэйгээ бүх бизнес, боломж дээр өрсөлдөж байнаа. Иргэн өмчтэй байж болно биздээ
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      тхх. одоо бүр хойд солонгос шиг юм болох нь лдээ.
      2016 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 0 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 23 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 52 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК