Ардчилсан намаас өчигдөр ИЗНН, МҮАН-тай нэгдэх хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн. Энэ талаар ИЗНН-ын дарга С.Оюун доорх тайлбарыг хийв. Тэрбээр "Манай намын удирдлага хуралдаад, ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлыг шийдвэрлэх байгууллага нь намын дарга, намын удирдах шатны байгууллага ч биш. Манай намын Үндэсний хороогоор дамжиж их хурлаараа шийдвэрлэнэ. Улс төрийн намын тухай хуульд ч энэ асуудал туссан. Ямартай ч саналыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. Бид шат шатны байгууллагаараа хэлэлцүүлнэ. Манай намын Үндэсний хороо өмнөх 7 хоногт энэ асуудлаар хуралдсан. Хуралдаанаар дараагийн сонгуульд хэрхэн оролцох талаараа ширүүхэн хэлэлцсэн. Нам дангаараа оролцох уу, аль нэг намтай эвсэх, нэгдэх үү гээд олон санал гарсан. Намын удирдлагад Үндэсний хороондоо дээрх хувилбаруудаас саналуудаа боловсруулаад оруулж ир гэдэг үүрэг өгсөн" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (16)