СХД-ийн 16-р хороо “27-р байрны 3-р орцны СӨХ-ны өрөөнөөс утаа гараад байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад, тус орцны 1 давхарт байрлах “Мөнхтулга” СӨХ-ны өрөөнд цахилгааны төв самбараас гал гарч сандал ширээ, бичиг баримтууд шатсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим