Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль батлагдсанаар алслагдсан аймгуудад тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болж байна.
Энэ хэрээр улсын төсөвт, цаашлаад улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст нөлөөлөх хэмжээ өөрчлөгдөнө гэсэн үг юм. Хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Т.Энхэлээ