Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хадагны талаар мэдээ орууллаа. Хадагний гарал үүслийн талаар олон янзын мэдээ байдаг. Ц. Гочоо “Монгол эдийн дээж хадаг” хэмээх номондоо “Хадгийг Энэтхэг уран Бишүү-Гарма мяндсаар хийсэн мэтээр 14-р зууны үеийн монголын ”Хонжин дэвтэр” гэдэгт тэмдэглэжээ.
Уран бишүү гармаа МЭӨ 6-р зууны хүн болох тул хадгийг хийсэн он цагийг тоймлож болмоор байна.”гэж тэмдэглэжээ.
Харин Энэтхэгийн Лосолин дацангаас эрхлэн гаргасан “Сайн оюунт тааллийн чимэг үзэсгэлэнт сувдан эрх” цувралийн 47-р дэвтэрт /ху 123/ Хадаг нь өлзий хутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг.
Хадаг хэмээх нэрийн утга
Монголоор “хадаг”, Төвдийн “хада”, хятадаар “ ”-харимж гэсэн утгатай үг юм. Чинисийн өчигт: “Хивт сум”, “Хивт тарвалага”, Хоёр загалын туужинд: “Хив татах ёс” гэсэн нэр томьёо гардаг. Нууц товчоонд хадаг нэрээр гардаггүй бөгөөд хэв гэсэн утгаар монголчууд анх хэрэглэж байсан. Иймд хадаг Энэтхэгт үүсч 13-р зууны үед Хятад, Төвдөөр дамжин монголд нэвтэрсэн бололтой. Хожим нь Түвдийн хадаг гэсэн нэрийг авч хэрэглэсэн гэдэг.
Хадагний билэгдэл. Монголчууд Хадгийг тэнгэрээс гаралтай ертөнцөд байдаггүй эд учир өнгө нь үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж түүнтэй адил өнгөтэй хадгийг хэрэглэж байсан байна. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлэгдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй байх билэгдлийг агуулан хэрэглэж байжээ. Мөн мөнгөн енбү, мөнгөний үндсэн өнгөөр билэгтэй мөнгөтөй зүйрлэн хүндэтгэж алхаж гишгэх доор газар тавихийг хориглож байжээ. Хадаг хэмээх нэрийн утга нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан, даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай бөгөөд тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун бэлгэдлийг өргөхийн бэлгэдлээр нь харамж өргөх гэсэн утгыг илэрхийлдэг.
Хадгний өнгө. Хадгийг түвдүүд хиргүй ариун цагаан сэтгэлийн билэгдэл болгон цагаан хадгийг түгээмэл хэрэглэдэг. Харин монголчууд цэнхэр хадгийг хэрэглэж байсан нь тэнгэрийн эд бараа гэж үздэг байсных бөгөөд мөн цалин цагаан мөнгөий өнгийг бэлэгдэж хамгийн түгээмэл хэрэглэж байсан гэдэг.
Таван өнгийн хадагны билэгдэл нь
Монголчууд эртдээр үеэc хадгийг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн түүхтэй. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны бэлэгдлийг одоо толилуулъя.
А. Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл
Б. Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийн бэлгэдэл
В. Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл
Г. Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны
Д. Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл бэлгэдэл болдог байна.
Хадгийг хадгалахдаа аргамж сур, хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бүх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээрүеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдарна гэж vздэг байжээ.
Сэтгэгдэл (1)