Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Харин битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд 1,6-аар төгссөн дугаартай авто машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй аж.
Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг зөвлөж байна.