Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаас "Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулах товыг гаргажээ.
-"Дүнжингарав-2016" Төвийн бүсийн хаврын уралдааныг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан хөтөлд,
-Хангайн бүсийн хаврын уралдааныг 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт,
-Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг 2016 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Хүй долоон худагт,
-Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт,
-Баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт,
-Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт,
-Хангайн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт 2016 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар товлож Монгол Улсын Засгийн газарт өргөн барьжээ.