"Соёл” корпорацийн ерөнхийлөгч С.Билэгсайхан 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ өөрийн цахим хуудсаар дамжуулан зарласан байна. Мөн тэрбээр “Мөнгө хөөж амьдарсангүй. Бодлогын төлөө амьдарлаа. МоАН-ын анхны ЕНБдарга байсан надад өчнөөн боломж байсан” хэмээн жиргэжээ.
Түүнийг Дорнод аймагт "Молиго сайхан" хэмээн хочилдог аж. Түүний хувьд 1996 онд Дорнод аймгийн хойд сумдын тойргоос сонгогдож байжээ.
Ингээд С.Билэгтсайхан М.Зоригт гишүүнтэй Дорнод аймагт өрсөлдөж магадгүй байна.
Өмнөх сонгуулиар Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт тойргоо сольж энэ жил Дорнод аймагт нэр дэвших тухайгаа зарлаад буй.
Т.Сар
Сэтгэгдэл (2)