Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан битүүний өдрийн барилдаан өнөөдөр болно. Уг барилдаанд хэн түрүүлнэ тэр бөхийг наадмын түрүү авах магадлалтай хэмээн шинждэг ч тал бий.
Өнөөдрийн барилдаан 14.00 цагт Бөхийн өргөөнд эхэлнэ. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм. Барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй аж.
Т.Энхэлээ