Цаг агаарын аюултай үзэгдэл болох тул иргэдийг сэрэмжтэй байхыг Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг албаны газраас онцгойлон анхааруулж байна. Тиймээс хөдөө явахаар бэлтгэж буй иргэд анхаарал болгоомжтой байж техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)