2016.2.12, Баасан гараг / Билгийн тооллын: 4
Хаврын эхэн цагаан бар сар
Хөх хулгана өдөр
Аргын тооллын: 2016.2.12, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.05-18.09
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.